2025 онд үүсгэн байгуулагдсан CORA STYLING CLINIC нь Испани, Англи, Солонгос зэрэг улс орнуудын ахисан түвшний стилистүүдийн хөтөлбөрт хамрагдсан хувийн хэвшлийн стилист, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэгч клиник юм.

Khulan U

Би 2016 оноос хойш хувцас загварын салбарт тасралтгүй ажиллаж байгаа бөгөөл 2021 оноос хувийн стилист болохоор суралцаж эхэлсэн ба сүүлийн 4 жилийн хугацаанд Complutense University of Madrid, London College of Style мөн Солонгосын хамгийн шилдэг зөвлөх 2 компанид суралцаж, төгсөн мэргэшлийн үнэмлэхүүдээ авсан.

Minjin U

Би урлаг, спорт, хувцас, загварын салбарт багаасаа дурлаж 2023 оноос хойш хувийн стилист чиглэлээр Англи, Солонгос, мөн Монголдоо суралцсан.

Хувийн стилистээр мэргэшихийн сацуу, сэтгэл зүйн эрүүл мэнд, хувийн көүч, сургагч багшаар сурсан ба таны хэв маяг гадаад төрхийг хувь хүний онцлогт тохирсон зөвлөмжөөр улам гэрэлтүүлж сайжруулахад нь туслах болно.