Color Curation Consultation

Өөртөө хамгийн зохих өнгөндөө эргэлзээд, нэг л өөрт тухгүй мэдрэмжтэй байвал бидний Өнгөний Зөвлөх Үйлчилгээг авснаар таны байгалийн төрхтэй уялдсан өнгөний палитрыг тодорхойлно.

– Үүнд таны арьсны өнгө түүнд тохирох нүүр будалт (суурь кремээс эхлээд), үсний өнгө, хувцас, аксесуар өнгүүдийг нэг дор цогцоор мэдэж авах боломжтой. Зөвхөн танд зохицох өнгийг олохоос гадна, тэдгээрийг хэрхэн ялган таних, хооронд нь хослуулах, өдөр тутамдаа итгэлтэйгээр ашиглах талаарх ойлголтыг ч давхар олж авахад тань тусална.

Энэ бол өнгөөр дамжуулан өөрийгөө илүү ойлгож, хувийн хэв маягаа илүү тодорхой болгох нэг алхам юм.


1-1.5 цаг Үнэ: 350.000₮